Барааны нэр

Барааны нэр

Product information

46’000 55’000

Description

Хувцас эдлэлээ хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй боллоо! Шинэ төрлийн угаалгын нунтаг нь мэргэжлийн өндөр нарийвчлалтайгаар толбуудыг арилгаж, цайвар өнгийн даавууны анхдагч цэвэр байдлыг эргүүлэн авчирна.

«Альпийн нуга »өтгөрүүлсэн универсал угаалгын нунтгийгГерманы Rohm & Werner* компанитай хамтран гарган авсан бөгөөд ингэхдээ угаалгын мэргэжлийн бүтээгдэхүүний салбарт гарсан инновацийн ололтуудыг ашиглажээ.

6 5 copy 10 4 copy_copy 7

  • Хүчилтөрөгчийн цайруулагч бүхий экологийн бүтэц найрлага – даавууг гэмтээхгүйгээр сааралталт ба шарлалтыг арилгахад зориулсан.
  • Даавуунд ээлтэй зөөлөн бөгөөд түүний өнгө ба хувцасны хэлбэрийг хадгална.
  • Толбоны эсрэг найрлагань байгалийн гаралтай энзимүүдийн мульти нэгдлийн хүчийг нэгтгэж, толбыг дээд зэргээр сайн арилгах ба өндөр үр дүнтэй угаагч орц найрлагууд, хүчилтөрөгчийн цайруулагч ба угаалтыг эрчимжүүлэгч бодисуудыг агуулна.
  • Бага хэмтэй усанд угаах үед ч их хэмжээний бохирдлыг арилгана.
  • Хавар цагийн сэнгэнэсэн сэргэг үнэр ба нугад цэцэглэж буй ургамлын үнэрийг хувцас эдлэлд шингээнэ.
  • Ердийн угаалгын нунтгаас 3,5 дахин хэмнэлттэйзарцуулагдана: угаалга хийхэд ганцхан халбага бүтээгдэхүүн хангалттай! 800 гр өтгөрүүлсэн угаалгын нунтаг «Дом Faberlic» = 3 кг ердийн угаалгын нунтаг.
  • Мөхлөгтбүтэц «тоос шороогүй» – ердийн бүтээгдэхүүнээс харших хандлагатай хүмүүсийн тав тухыг хангахад чиглэсэн
  • Мэдрэг арьсанд аюулгүй, арьс судлалын үүднээс туршилт хийсэн. Арьс судлалын аюулгүй байдлыг Германы олон улсын эрдэм шинжилгээ­-судалгааны төвөөс баталсан.
  • Хүүхдийн хувцас хэрэглэлийг угаахад тохиромжтой.
  • Бараан өнгийн даавуунаас хүртэл төгс зайлагдана. Дахин зайлах шаардлагагүй.
  • Угаалгын машинд өнгөр тогтохоос хамгаална.
  • Био задрамтгай найрлага. Уг бүтээгдэхүүний био задралын бүтээгдэхүүнүүд нь усан сан, гүний ус ба экологийн тогтолцоонд бүхэлд нь хор хөнөөлгүй.
  • Хлор ба фосфатууд агуулаагүй.
  • Бохирын шугамтай байшингуудад хэрэглэхэд тохиромжтой.

**Rohm & Werner өндөр үр дүнтэй, өтгөрүүлсэн мэргэжлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дагнадаг. Эдгээр бүтээгдэхүүн нь Европын зах зээлд мөрдөгддөг тогтвортой хөгжлийн ба хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй байх зарчмуудын шаардлагад нийцэж байна. Rohm und Werner GmbH компани нь Угаагч ба цэвэрлэгч бүтээгдэхүүний олон улсын холбооны A.I.S.E. гишүүн юм. Тус холбоо нь хэрэглэгчид ба хүрээлэн буй орчинд ээлтэй (Хартия 2020+)үйлдвэрлэлийн зарчмуудыг даган мөрддөг хариуцлагатай үйлдвэрлэгчдийг нэгтгэдэг юм.

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЦ НАЙРЛАГА:

  • Эрдсийн ба цахиурын давснууд (натрийн карбонат ба натрийн силикат) хатуулгын давснуудыг холбож, усыг зөөлрүүлнэ.
  • Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр бүхий эрдсийн нэгдэл (перкарбонат - хүчилтөрөгчид суурилсан цайруулагч) янз бүрийн толбуудыг арилгаж, цайруулж, шарлалтыг арилгах ба халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
  • Тослог далдуу модны үрийн тосонд суурилсан био задрамтгай угаагч орц найрлага (алкилсульфат) толбуудыг арилгах ба өөх тосны эсрэг үр дүнтэй.
  • Наргил модны самрын тосонд суурилсан био задрамтгай угаагч орц найрлага (лаурилын эфир ПЭГ-7) нь түгээмэл бохирдлыг эрчимтэй арилгана.
  • Байгалийн гаралтай ферментүүд (энзимүүдийн нэгдэл) - янз бүрийн толбуудыг эрчимтэйгээр арилгах үйлчилгээтэй, протеаза, амилаза, маннаназа ба липаза-гаас бүрдсэн синергетик нэгдэл.
  • Био задрамтгай ионжоогүй угаагч бодисуудын нэгдэл (Ионжоогүй гадаргуугийн идэвхт бодисууд) эрчимтэй норгон дэвтээх үйлчилгээтэй ба түгээмэл бохирдлуудыг арилгаж, тэдгээрийг даавуунаас зайлж арилгах ажиллагааг хөнгөвчилнө.
  • Био задрамтгай угаагч орц найрлага (бензосульфоны хүчлийн дайвар бүтээгдэхүүн) бохирдлыг эрчимтэй арилгах ба өөх тосны толбонуудын эсрэг хэрэглэхэд өндөр үр дүнтэй.
  • Органик амин (цайруулалтыг идэвхжүүлэгч) нь бага хэмтэй усанд угаах үед хүчилтөрөгчийн цайруулагчийн үйлчлэлийг идэвхжүүлнэ.
  • Органик полимерүүд (поликарбоксилатууд) будагч бодисуудын нүүлт ба бохирдол дахин үүсэх явдлыг зогсоож, даавууг шарлах ба сааралтаас хамгаална.
  • Органик давс (этидроны хүчлийн давс) металл эдлэлийн элэгдлийг зогсооно.
  • Патентжуулсан оптик нэмэлт бодис (оптик цайруулагч) даавууг онцгой тод бөгөөд цагаан өнгөтэй болгоно.
  • Нимбэгийн хүчлийн органик давс (натрийн цитрат) хатуулгын давснуудыг холбож, усыг зөөлрүүлнэ.
  • Шорвог эрдсийн давс (натрийн гидрокарбонат)угаалгыг чанарын өндөр түвшинд хийхэд зохимжтой орчныг бүрдүүлнэ.
  • Целлюлозын дайвар бүтээгдэхүүн болох органик давс (антиресорбент) даавууг хамгаалж зөөлрүүлэх ба сааралтахаас урьдчилан сэргийлнэ.
  • Үнэрт бодисуудын нийлэмж «Clean label» (анхилуун үнэрт бодис) зөөлөн сэнгэнэсэн үнэртэй болгоно.

Хадгалах хугацаа: савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 36 сар.

Автомат угаалгын машинаар угаах ба гараар угаах үед хэрэглэхэд тохиромжтой.

Хэм: 30 - 90℃.

 

Тун хэмжээг тохируулах Дунд зэргийн бохирдол / дунд зэргийн хатуулагтай ус Хүчтэй бохирдол / хатуу ус Машинаар угаах 4,5 кг 40 гр = 1 халбага 60 гр = 1,5 халбага Гараар угаах (10 л усанд) 20 гр = 0,5 халбага 40 гр = 1 халбага

 

Угаалгын нунтгийн хэмжээг зөв тааруулахын тулд Faberlic хэмжигч халбагыг хэрэглэхийг зөвлөж байна.

Угаах явцад хувцасны шошго ба угаалгын машин паспорт дээрх зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй. Шинэ хувцсыг үргэлж тусад нь угааж байх хэрэгтэй.

Ноосон ба торгон эдлэлүүдийг угаахад хэрэглэж болохгүй.

Урьдчилан сэргийлэх сануулга:хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Зориулалтын дагуу хэрэглэх нь зүйтэй.

АНХААР! Нүдийг хүчтэй цочрооно. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар 15-20 минутын хугацаанд угаана. Хэрвээ таны мэдрэг эсвэл гэмтсэн бол резинэн бээлий өмсөөрэй. Арьсны гэмтэлтэй хэсэг дээр дуссан бол усаар сайтар угаана. Залгисан тохиолдолд хор хөнөөлтэй байж болзошгүй. Санамсаргүйгээр залгисан тохиолдолд амаа усаар зайлаарай. Удаан хугацаанд амьсгаадаж байгаа бол сайтар агааржуулсан өрөөнд ороорой. Биеийн байдал дээрдэхгүй байгаа ямар ч тохиолдолд эмнэлгийн тусламж авах нь зүйтэй. Ингэхдээ бүтээгдэхүүний сав боодлыг (шошго) авч яваарай.

Хадгалах нөхцөл:хуурай сэрүүн газарт хадгалж, нарны гэрлийн шууд тусгалаас хол байлга. Хүнсний бүтээгдэхүүн ба шатах бодисуудтай хамт хадгалж болохгүй.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.