Жин: 566 грамм, Хэмжээ: 500 мл.

ӨӨХ ТОС БА ӨНГӨРИЙН ЭСРЭГ ОНЦГОЙ ИХ ХҮЧ

Идэвхтэй найрлага нь удсан өнгөр, металл*, эмальдсан, керамик ба шилэн керамик гадаргуугаас өөх тосны удаж дагтаршсан их хэмжээний бохирдлыг хялбархнаар арилгана.

Сэв зураас гаргахгүй ба эмзэг гадаргууг гэмтээхгүй.
Төрөл бүрийн төмөр ба керамик хавтанцрууд, шарах шүүгээ, мах шарах тор, барбекью, гал тогооны хиншүү сорогч, индукцийн гадаргуу, тавиур ба тор, хийн халаагуур зэргийг цэвэрлэхэд зориулсан.

ДАВУУ ТАЛУУД:

  • Шинэчлэн хүчжүүлсэн найрлага ЭКО+ нь их хэмжээний хатсан өөх тос ба өнгөрийг хялбархан арилгана.
  • Илүү хүч гаргахгүйгээр баталгаатай үр дүнд хүрнэ.
  • Арзгар материалгүй-сэв зураас гаргахгүйгээр цэвэрлэнэ.
  • Бүрэн угаагдана.
  • Ямар ч төрлийн хавтан ба төмөр гадаргууд зориулсан
  • Гал тогооны угаалтуурын бөглөөсийг гаргахад тохиромжтой.
  • Экологийн цэвэр найрлага-био задрамтгай орц найрлагууд.
  • Хөнгөн сэргээгч үнэрийг бэлэглэнэ.
  • Их хэмжээний усаар угааж, долоо хоногт 1-ээс доошгүй удаа хэрэглэх тохиолдолд, бохир усны шугамтай байшингуудад тохиромжтой.

Бөглөөсийг хурдан гаргахын тулд хэрэглэж болно.

Боловсорч гүйцсэн жүржийн тааламжтай цитрусын үнэр.

Экологийн цэвэр найрлага:

Каустик сод (шүлтлэг бодис) нь өөх тосны их хэмжээний хатсан бохирдол ба өнгөрийг богино хугацаанд задалж, гадаргуугаас хялбархнаар зайлуулж арилгана.

Био задрамтгай гадаргуугийн идэвхт бодисууд нь ургамлын орц найрлагад суурилсан бөгөөд гадаргууг үр дүнтэйгээр норгож, өөх тосны бохирдол ба өнгөрийг задалж цэвэрлэнэ.

Био задрамтгай хольцолдуулагч бодис(метилглицинди цууны хүчил натрийн давс) – фосфатын «ногоон» орлуулагч бөгөөд хатуулгын давсуудыг үр дүнтэйгээр холбож, цэвэрлэгч орц найрлагуудыг идэвхжүүлнэ.

Анхилуун үнэрт бодисуудын хольц (анхилуун үнэртэн) нь жүржийн тааламжтай үнэрийг бэлэглэнэ.

*Тефлонон ба түлэгдэхээс сэргийлсэн бүрхүүл, хөнгөн цагаан ба түүний хайлш, никель, цайр ба бусад өнгөт металлаар хийсэн гадаргуунууд, будсан, модон эсвэл хромон гадаргуунууд ба шүлтэнд мэдрэмтгий материалуудыг цэвэрлэхэд хэрэглэж болохгүй.

Хадгалах хугацаа: үйлдвэрлэснээс хойш 24 сар.

Орц найрлага: 30% гаруй нь ус, 5-15%: каустик сод, наргил модны самрын тосны спиртийн алкилэтоксисульфатын натрийн давс, 5%-аас бага: Цардуул ба ургамлын тос, метилглицинди цууны хүчилд суурилсан ионжуулаагүй гадаргуугийн идэвхт бодисууд, натрийн давс, анхилуун үнэртэн, лимонен бодис.

Хэрэглэх заавар: Өөх тос, элдэв бохирдол, өнгөрийг арилгахын тулд бүтээгдэхүүнээс багахан хэмжээгээр аваад пролон дээр түрхэнэ. Цэвэрлэж буй гадаргууг арчаад 3-5 минут хүлээсний дараа усаар угаана. Хэт бохирдсон үед бүтээгдэхүүнийг шууд бохирдсон гадаргуу дээр түрхээд, бохирдсон талбай, бохирдлын зэргээс хамааран 10-30 минут байлгаад усаар сайтар угаана. Шаардлагатай бол дээрх үйлдлийг давтан хийгээрэй.

АНХААР! Шүлт агуулдаг. Хүүхдээс хол байлга!
Гараа хамгаалахын тулд хэрэглэх үед заавал резинэн бээлий өмсөнө.

Урьдчилан сэргийлэх аргууд:

Зөвхөн зориулалтаар нь ашиглана!
Өөр бусад цэвэрлэгээний бодисуудтай хамт хэрэглэж болохгүй. Үйлдвэрлэгчийн битүү савалгаанд сайтар таглаж, хүнсний бүтээгдэхүүнээс тусад нь, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. Арьсан дээр дусаах, нүд рүүгээ оруулахаас болгоомжил. Нүдэнд орсон тохиолдолд тэр даруй цэвэр усаар сайтар угаана. Линзээ авах (зүүдэг бол) хэрэгтэй. Шаардлагатай бол эмчид хандаж, боломжтой бол бүтээгдэхүүний баглаа боодлыг үзүүлэх нь зүйтэй.

Хадгалах нөхцөл:
Хуурай байранд +5 °С-аас +25 °С хүртэлх хэмд хадгална.

25’500 21’000
Сагслах

Хувцас эдлэлээ хими цэвэрлэгээнд өгөх шаардлагагүй боллоо! Шинэ төрлийн угаалгын нунтаг нь мэргэжлийн өндөр нарийвчлалтайгаар толбуудыг арилгаж, цайвар өнгийн даавууны анхдагч цэвэр байдлыг эргүүлэн авчирна.

«Альпийн нуга »өтгөрүүлсэн универсал угаалгын нунтгийгГерманы Rohm & Werner* компанитай хамтран гарган авсан бөгөөд ингэхдээ угаалгын мэргэжлийн бүтээгдэхүүний салбарт гарсан инновацийн ололтуудыг ашиглажээ.

6 5 copy 10 4 copy_copy 7

  • Хүчилтөрөгчийн цайруулагч бүхий экологийн бүтэц найрлага – даавууг гэмтээхгүйгээр сааралталт ба шарлалтыг арилгахад зориулсан.
  • Даавуунд ээлтэй зөөлөн бөгөөд түүний өнгө ба хувцасны хэлбэрийг хадгална.
  • Толбоны эсрэг найрлагань байгалийн гаралтай энзимүүдийн мульти нэгдлийн хүчийг нэгтгэж, толбыг дээд зэргээр сайн арилгах ба өндөр үр дүнтэй угаагч орц найрлагууд, хүчилтөрөгчийн цайруулагч ба угаалтыг эрчимжүүлэгч бодисуудыг агуулна.
  • Бага хэмтэй усанд угаах үед ч их хэмжээний бохирдлыг арилгана.
  • Хавар цагийн сэнгэнэсэн сэргэг үнэр ба нугад цэцэглэж буй ургамлын үнэрийг хувцас эдлэлд шингээнэ.
  • Ердийн угаалгын нунтгаас 3,5 дахин хэмнэлттэйзарцуулагдана: угаалга хийхэд ганцхан халбага бүтээгдэхүүн хангалттай! 800 гр өтгөрүүлсэн угаалгын нунтаг «Дом Faberlic» = 3 кг ердийн угаалгын нунтаг.
  • Мөхлөгтбүтэц «тоос шороогүй» – ердийн бүтээгдэхүүнээс харших хандлагатай хүмүүсийн тав тухыг хангахад чиглэсэн
  • Мэдрэг арьсанд аюулгүй, арьс судлалын үүднээс туршилт хийсэн. Арьс судлалын аюулгүй байдлыг Германы олон улсын эрдэм шинжилгээ­-судалгааны төвөөс баталсан.
  • Хүүхдийн хувцас хэрэглэлийг угаахад тохиромжтой.
  • Бараан өнгийн даавуунаас хүртэл төгс зайлагдана. Дахин зайлах шаардлагагүй.
  • Угаалгын машинд өнгөр тогтохоос хамгаална.
  • Био задрамтгай найрлага. Уг бүтээгдэхүүний био задралын бүтээгдэхүүнүүд нь усан сан, гүний ус ба экологийн тогтолцоонд бүхэлд нь хор хөнөөлгүй.
  • Хлор ба фосфатууд агуулаагүй.
  • Бохирын шугамтай байшингуудад хэрэглэхэд тохиромжтой.

**Rohm & Werner өндөр үр дүнтэй, өтгөрүүлсэн мэргэжлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дагнадаг. Эдгээр бүтээгдэхүүн нь Европын зах зээлд мөрдөгддөг тогтвортой хөгжлийн ба хүн болон хүрээлэн буй орчинд аюулгүй байх зарчмуудын шаардлагад нийцэж байна. Rohm und Werner GmbH компани нь Угаагч ба цэвэрлэгч бүтээгдэхүүний олон улсын холбооны A.I.S.E. гишүүн юм. Тус холбоо нь хэрэглэгчид ба хүрээлэн буй орчинд ээлтэй (Хартия 2020+)үйлдвэрлэлийн зарчмуудыг даган мөрддөг хариуцлагатай үйлдвэрлэгчдийг нэгтгэдэг юм.

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЦ НАЙРЛАГА:

  • Эрдсийн ба цахиурын давснууд (натрийн карбонат ба натрийн силикат) хатуулгын давснуудыг холбож, усыг зөөлрүүлнэ.
  • Хүчилтөрөгчийн идэвхтэй хэлбэр бүхий эрдсийн нэгдэл (перкарбонат - хүчилтөрөгчид суурилсан цайруулагч) янз бүрийн толбуудыг арилгаж, цайруулж, шарлалтыг арилгах ба халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
  • Тослог далдуу модны үрийн тосонд суурилсан био задрамтгай угаагч орц найрлага (алкилсульфат) толбуудыг арилгах ба өөх тосны эсрэг үр дүнтэй.
  • Наргил модны самрын тосонд суурилсан био задрамтгай угаагч орц найрлага (лаурилын эфир ПЭГ-7) нь түгээмэл бохирдлыг эрчимтэй арилгана.
  • Байгалийн гаралтай ферментүүд (энзимүүдийн нэгдэл) - янз бүрийн толбуудыг эрчимтэйгээр арилгах үйлчилгээтэй, протеаза, амилаза, маннаназа ба липаза-гаас бүрдсэн синергетик нэгдэл.
  • Био задрамтгай ионжоогүй угаагч бодисуудын нэгдэл (Ионжоогүй гадаргуугийн идэвхт бодисууд) эрчимтэй норгон дэвтээх үйлчилгээтэй ба түгээмэл бохирдлуудыг арилгаж, тэдгээрийг даавуунаас зайлж арилгах ажиллагааг хөнгөвчилнө.
  • Био задрамтгай угаагч орц найрлага (бензосульфоны хүчлийн дайвар бүтээгдэхүүн) бохирдлыг эрчимтэй арилгах ба өөх тосны толбонуудын эсрэг хэрэглэхэд өндөр үр дүнтэй.
  • Органик амин (цайруулалтыг идэвхжүүлэгч) нь бага хэмтэй усанд угаах үед хүчилтөрөгчийн цайруулагчийн үйлчлэлийг идэвхжүүлнэ.
  • Органик полимерүүд (поликарбоксилатууд) будагч бодисуудын нүүлт ба бохирдол дахин үүсэх явдлыг зогсоож, даавууг шарлах ба сааралтаас хамгаална.
  • Органик давс (этидроны хүчлийн давс) металл эдлэлийн элэгдлийг зогсооно.
  • Патентжуулсан оптик нэмэлт бодис (оптик цайруулагч) даавууг онцгой тод бөгөөд цагаан өнгөтэй болгоно.
  • Нимбэгийн хүчлийн органик давс (натрийн цитрат) хатуулгын давснуудыг холбож, усыг зөөлрүүлнэ.
  • Шорвог эрдсийн давс (натрийн гидрокарбонат)угаалгыг чанарын өндөр түвшинд хийхэд зохимжтой орчныг бүрдүүлнэ.
  • Целлюлозын дайвар бүтээгдэхүүн болох органик давс (антиресорбент) даавууг хамгаалж зөөлрүүлэх ба сааралтахаас урьдчилан сэргийлнэ.
  • Үнэрт бодисуудын нийлэмж «Clean label» (анхилуун үнэрт бодис) зөөлөн сэнгэнэсэн үнэртэй болгоно.

Хадгалах хугацаа: савлагаан дээрх үйлдвэрлэсэн огнооноос хойш 36 сар.

Автомат угаалгын машинаар угаах ба гараар угаах үед хэрэглэхэд тохиромжтой.

Хэм: 30 - 90℃.

 

Тун хэмжээг тохируулах Дунд зэргийн бохирдол / дунд зэргийн хатуулагтай ус Хүчтэй бохирдол / хатуу ус
Машинаар угаах 4,5 кг 40 гр = 1 халбага 60 гр = 1,5 халбага
Гараар угаах (10 л усанд) 20 гр = 0,5 халбага 40 гр = 1 халбага

 

Угаалгын нунтгийн хэмжээг зөв тааруулахын тулд Faberlic хэмжигч халбагыг хэрэглэхийг зөвлөж байна.

Угаах явцад хувцасны шошго ба угаалгын машин паспорт дээрх зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй. Шинэ хувцсыг үргэлж тусад нь угааж байх хэрэгтэй.

Ноосон ба торгон эдлэлүүдийг угаахад хэрэглэж болохгүй.

Урьдчилан сэргийлэх сануулга:хүүхэд хүрэхгүй газарт хадгална. Зориулалтын дагуу хэрэглэх нь зүйтэй.

АНХААР! Нүдийг хүчтэй цочрооно. Нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар 15-20 минутын хугацаанд угаана. Хэрвээ таны мэдрэг эсвэл гэмтсэн бол резинэн бээлий өмсөөрэй. Арьсны гэмтэлтэй хэсэг дээр дуссан бол усаар сайтар угаана. Залгисан тохиолдолд хор хөнөөлтэй байж болзошгүй. Санамсаргүйгээр залгисан тохиолдолд амаа усаар зайлаарай. Удаан хугацаанд амьсгаадаж байгаа бол сайтар агааржуулсан өрөөнд ороорой. Биеийн байдал дээрдэхгүй байгаа ямар ч тохиолдолд эмнэлгийн тусламж авах нь зүйтэй. Ингэхдээ бүтээгдэхүүний сав боодлыг (шошго) авч яваарай.

Хадгалах нөхцөл:хуурай сэрүүн газарт хадгалж, нарны гэрлийн шууд тусгалаас хол байлга. Хүнсний бүтээгдэхүүн ба шатах бодисуудтай хамт хадгалж болохгүй.

50’000 42’000
Сагслах

СЭВ ЗУРААСГҮЙ ЦЭВЭРХЭН БӨГӨӨД ГЯЛАЛЗСАН
АЯГА ТАВАГ УГААГЧ МАШИНЫ БҮТЭЭМЖ

Үр дүнтэй орц найрлага CLEAN LABEL харшил төрүүлэгч нөөшлөгч бодисууд – парабенууд, CIT, MIT агуулаагүй

Аяга таваг угаагч машинд зориулсан гелийн байгалийн гаралтай өвөрмөц найрлага нь шил, болор, керамик, шаазан эдлэлүүдээс бохирдлыг сайтар цэвэрлэж, гялалзсан өнгийг нь эргүүлэн авчирч, толбо, сэв зураас үлдээхгүйгээр хатаана. Уг бүтээгдэхүүнийг хүйтэн усанд хэрэглэж болох ба хундага, нимгэн шаазан ба паалан, чимэглэлтэй сав суулгыг цэвэрлэхэд тохиромжтой. Бүрэн угаагдаж зайлагдахаас гадна хүүхдийн аяга тавгийг цэвэрлэхэд тохиромжтой.

  • Супер өтгөрүүлэгч
  • Өөх тосыг хялбархан арилгана.
  • Шил ба аяга тавгийг гялалзуулна.
  • Шил, нимгэн шаазан, гоёлын гялалзсан сав суулга, эдлэлд зориулсан төгс шийдэл.
  • Гарын арьсыг хуурайшуулахгүй
  • Бүрэн угаагдана.
  • Сэв зураас, толбоноос хамгаална.
  • Парабенууд, изотиазолинонууд MIT&CMIT агуулаагүй.
  • Хүүхдийн аяга таваг, угж, сав, тоглоомыг 0+ угааж цэвэрлэхэд тохиромжтой.
Боловсорч гүйцсэн ойн бөөрөлзгөнийн дур булаам үнэр

*Гель нь гэрийн тэжээвэр амьтдын сав суулгыг цэвэрлэхэд тохиромжтой.

ЭКОЛОГИЙН ХУВЬД ЦЭВЭР ОРЦ НАЙРЛАГА

  • Ургамлын гаралтай орц найрлагад суурилсан био задрамтгай гадаргуун идэвхт бодисуудын мульти нэгдэл нь гадаргууг үр дүнтэйгээр цэвэрлэж, тос болон бусад бохирдлыг хялбархан гадагшлуулж, сав суулганаас бүрэн зайлагдана.
  • 100% байгалийн гаралтай инновацийн нэмэлт - зайлагч нь шил толийг өнгөлөг болгон гялалзуулж цэвэрлэхээс гадна сав суулган дээр толбо, сэв зураас үлдээхгүйгээр хурдан хатаана.
  • Харшил үл төрүүлэгч, анхилуун үнэрт бодисуудын нийлэмж нь (тансаг үнэртэн) ойн бөөрөлзгөнийн зөөлөн үнэрийг бэлэглэнэ.
  • Хоолны давс нь зуурмаг чанарыг сайжруулахад тустай.
  • Био задрамтгай нөөшлөгч нь хадгалах хугацааны явцад хортой бичил организмууд үржихээс сэргийлнэ.
  • Хүнсний будагч бодис нь гелийг тааламжтай өнгөтэй болгоно.
  • Бохир усны шугамтай байшингуудад тохиромжтой.

Хадгалах хугацаа: үйлдвэрлэснээс хойш 24 сар.

ус 30%-иас дээш, наргил модны самрын тосны өөхний спиртийн алкилэтоксисульфатын натрийн давс 5-15%, 5%-иас доош: наргил модны самрын тосон дээр суурилагдсан ионы генийн бус гадаргуун идэвхт бодисуудын нэгдэл, наргил модны самрын тосны өөхний спиртийн алкилэтоксисульфатын натрийн давс, наргил модны самрын тосны амидопропил бетаин, олон үйлдэлт нэмэлт бодис-зайлагч, харшил үл төрүүлэгч үнэртүүлэгч бодис, хүнсний давс, нөөшлөгч, хүнсний будагч бодис.

New ProjectӨТГӨРҮҮЛСЭН БАЙДАЛТАЙ:
өөх тосыг арилгахын тулд пролон дээр дусаагаад аяга тавгийг угаасны дараа сайтар зайлна.

New ProjectШИНГЭРҮҮЛСЭН БАЙДАЛТАЙ:
уг бүтээгдэхүүнийг буцалсан усанд 1:1 -ээс 1:4 хүртэлх харьцаагаар шингэрүүлж хэрэглэж болно

 

Сэргийлэх арга хэмжээ:
Хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. Зориулалтын дагуу хэрэглэх ёстой. Нүдэнд орохоос хамгаалах хэрэгтэй. Нүдэнд орсон тохиолдолд нэн даруй цэвэр усаар угаана.

Хадгалах нөхцөл:
Хуурай байранд +5-аас +25 хэмд хадгална

25’500 21’000
Сагслах
Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.