Зурагнууд

Шарах шүүгээ ба плитк цэвэрлэхэд зориулсан бүтээгдэхүүн «Цитрусын хүч» FABERLIC HOME цуврал

Шарах шүүгээ ба плитк цэвэрлэхэд зориулсан бүтээгдэхүүн «Цитрусын хүч» FABERLIC HOME цуврал

Product information

21’000 25’500

Description

Жин: 566 грамм, Хэмжээ: 500 мл.

ӨӨХ ТОС БА ӨНГӨРИЙН ЭСРЭГ ОНЦГОЙ ИХ ХҮЧ

Идэвхтэй найрлага нь удсан өнгөр, металл*, эмальдсан, керамик ба шилэн керамик гадаргуугаас өөх тосны удаж дагтаршсан их хэмжээний бохирдлыг хялбархнаар арилгана.

Сэв зураас гаргахгүй ба эмзэг гадаргууг гэмтээхгүй.
Төрөл бүрийн төмөр ба керамик хавтанцрууд, шарах шүүгээ, мах шарах тор, барбекью, гал тогооны хиншүү сорогч, индукцийн гадаргуу, тавиур ба тор, хийн халаагуур зэргийг цэвэрлэхэд зориулсан.

ДАВУУ ТАЛУУД:

  • Шинэчлэн хүчжүүлсэн найрлага ЭКО+ нь их хэмжээний хатсан өөх тос ба өнгөрийг хялбархан арилгана.
  • Илүү хүч гаргахгүйгээр баталгаатай үр дүнд хүрнэ.
  • Арзгар материалгүй-сэв зураас гаргахгүйгээр цэвэрлэнэ.
  • Бүрэн угаагдана.
  • Ямар ч төрлийн хавтан ба төмөр гадаргууд зориулсан
  • Гал тогооны угаалтуурын бөглөөсийг гаргахад тохиромжтой.
  • Экологийн цэвэр найрлага-био задрамтгай орц найрлагууд.
  • Хөнгөн сэргээгч үнэрийг бэлэглэнэ.
  • Их хэмжээний усаар угааж, долоо хоногт 1-ээс доошгүй удаа хэрэглэх тохиолдолд, бохир усны шугамтай байшингуудад тохиромжтой.

Бөглөөсийг хурдан гаргахын тулд хэрэглэж болно.

Боловсорч гүйцсэн жүржийн тааламжтай цитрусын үнэр.

Экологийн цэвэр найрлага:

Каустик сод (шүлтлэг бодис) нь өөх тосны их хэмжээний хатсан бохирдол ба өнгөрийг богино хугацаанд задалж, гадаргуугаас хялбархнаар зайлуулж арилгана.

Био задрамтгай гадаргуугийн идэвхт бодисууд нь ургамлын орц найрлагад суурилсан бөгөөд гадаргууг үр дүнтэйгээр норгож, өөх тосны бохирдол ба өнгөрийг задалж цэвэрлэнэ.

Био задрамтгай хольцолдуулагч бодис(метилглицинди цууны хүчил натрийн давс) – фосфатын «ногоон» орлуулагч бөгөөд хатуулгын давсуудыг үр дүнтэйгээр холбож, цэвэрлэгч орц найрлагуудыг идэвхжүүлнэ.

Анхилуун үнэрт бодисуудын хольц (анхилуун үнэртэн) нь жүржийн тааламжтай үнэрийг бэлэглэнэ.

*Тефлонон ба түлэгдэхээс сэргийлсэн бүрхүүл, хөнгөн цагаан ба түүний хайлш, никель, цайр ба бусад өнгөт металлаар хийсэн гадаргуунууд, будсан, модон эсвэл хромон гадаргуунууд ба шүлтэнд мэдрэмтгий материалуудыг цэвэрлэхэд хэрэглэж болохгүй.

Хадгалах хугацаа: үйлдвэрлэснээс хойш 24 сар.

Орц найрлага: 30% гаруй нь ус, 5-15%: каустик сод, наргил модны самрын тосны спиртийн алкилэтоксисульфатын натрийн давс, 5%-аас бага: Цардуул ба ургамлын тос, метилглицинди цууны хүчилд суурилсан ионжуулаагүй гадаргуугийн идэвхт бодисууд, натрийн давс, анхилуун үнэртэн, лимонен бодис.

Хэрэглэх заавар: Өөх тос, элдэв бохирдол, өнгөрийг арилгахын тулд бүтээгдэхүүнээс багахан хэмжээгээр аваад пролон дээр түрхэнэ. Цэвэрлэж буй гадаргууг арчаад 3-5 минут хүлээсний дараа усаар угаана. Хэт бохирдсон үед бүтээгдэхүүнийг шууд бохирдсон гадаргуу дээр түрхээд, бохирдсон талбай, бохирдлын зэргээс хамааран 10-30 минут байлгаад усаар сайтар угаана. Шаардлагатай бол дээрх үйлдлийг давтан хийгээрэй.

АНХААР! Шүлт агуулдаг. Хүүхдээс хол байлга!
Гараа хамгаалахын тулд хэрэглэх үед заавал резинэн бээлий өмсөнө.

Урьдчилан сэргийлэх аргууд:

Зөвхөн зориулалтаар нь ашиглана!
Өөр бусад цэвэрлэгээний бодисуудтай хамт хэрэглэж болохгүй. Үйлдвэрлэгчийн битүү савалгаанд сайтар таглаж, хүнсний бүтээгдэхүүнээс тусад нь, хүүхэд хүрэхээргүй газарт хадгална. Арьсан дээр дусаах, нүд рүүгээ оруулахаас болгоомжил. Нүдэнд орсон тохиолдолд тэр даруй цэвэр усаар сайтар угаана. Линзээ авах (зүүдэг бол) хэрэгтэй. Шаардлагатай бол эмчид хандаж, боломжтой бол бүтээгдэхүүний баглаа боодлыг үзүүлэх нь зүйтэй.

Хадгалах нөхцөл:
Хуурай байранд +5 °С-аас +25 °С хүртэлх хэмд хадгална.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.