Зурагнууд

BEST BRO`s

BEST BRO`s

Product information

120’000 141’500

Description

Жин: 88 грамм, Хэмжээ: 100 мл.

Үнэртний тайлбар: Амьдрал дээр ямар ч зүйлийг байх ёстой гэж үзэж болохгүй. Тохуурхал гэмээр санаандгүй зүйлс зарим үед таны амьдрал, төлөвлөгөө, өсөлт дэвшлийг өөрчилж болзошгүй. Дадал зуршил, авьяас чадвар нь амжилтанд хүрэхэд хангалтгүй бөгөөд ялалт өөд тэмүүлэх хүсэл зориг илүү чухал зүйл юм. One-way* - энэ бол эр хүний цорын ганц зөв зам болох мөрөөдөлдөө хүрэх, зорилгодоо хүрэх замд зориулсан үнэртэн юм. Найз нөхөд үргэлж дэмжих болно. Тийм биз дээ, бро?

Үнэрийн чиглэл:Дорнын халуун ногооны үнэр.

Үнэрийн зохиомж нь хүйтэн ба бүлээн амтлагчууд болох кардамон, башир цэцэг, шанцайн үнэрүүдээр нээгдэх ба тэдгээрийн араас хар цай, матэ цайны исгэлэн үнэр дагалдаж, эцэст нь ваниль, тамхины навч, тонка шошны үнэртэй сүлэлдсэн сүүний зөөлөн үнэрээр төгсөнө.

Бүлээн, халуун ногооны тайвшруулагч үнэр

Үнэртэй усны үнэрийн пирамид The Best Bro`s One Way:

Дээд үнэрүүд: бергамот жүрж, кардамон.

Зүрхэн үнэрүүд: хар цай, башир цэцэг, шанцай.

Төгсгөл үнэрүүд: заар, тонка шош, ваниль, сүү, тамхи.

Францын нэртэй үнэртэн бүтээгч Суазик Бокур (Soizic Beaucourt) зөвхөн Faberlic-т зориулан гаргаж авсан.

*[уан вэй]

Орц: Alcohol denat., Aqua, Parfum, Linalool, Limonene, Coumarin, Hexyl Cinnamal, Eugenol, Citral, Cinnamal, Geraniol, Benzyl Benzoate.

Хэрхэн хэрэглэх вэ: 

Үнэртнийг хэрхэн зөв түрхэх вэ?

цус булгилж буй тэр газарт үнэр хамгийн илүү сайн «сонсогддог» :

бугуйны үе (даралт хэмждэг хэсэгт);
тохойны үе (дотор талд);
чихний ард;
Үс үнэрийг сайн хадгалдаг, ийм учраас хүзүү ба дагз руугаа «шүршиж» болно.

Төгсгөлд нь үнэртнийг дээш цацсанаар энэхүү үүл манан дотор орохыг зөвлөж байна.

Үнэрийг хэрхэн сонгох вэ?

Дүрэм 1. Олон үнэрийг нэг дор туршиж үзэх хэрэггүй. 3-4 үнэртэй танилцахад л хангалттай, ингэснээр Та тэдгээрийг хооронд нь андуурч будилахгүй, тухайн үнэрийг мэдэрч таньдаг болно.

Дүрэм 2.Үнэртнийг шилэн савнаас таглаа руу нь бүү цац. Шууд сав болон тестерээс үнэрийг мэдрэх гэж бүү оролд. Түүнийг уудаг цаас эсвэл цэвэрхэн алчууран дээр түрхээрэй. Ийнхүү таалагдсан үнэрээ сонгосны дараа таны арьсан дээр хэрхэн «амьдарч»буйг мэдэхийн тулд арьсан дээрээ түрхээрэй.

Дүрэм 3. Анхны сэтгэгдэлдээ хөтлөгдөөд үнэртнийг худалдан авч болохгүй. Хэсэг хугацаанд түүнийг мэдрэх гэж оролдоорой, зүрхэн үнэрийг хүлээ (15-30 минутындараа). Хамгийн дэгдэмтгий дээд үнэрүүд ууршиж алга болсны дараа сонголтоо хийгээрэй. Учир нь, зүрхэн үнэр өдрийн туршид Таныг дагалдах болно.

Дүрэм 4. Цаг агаар, уур амьсгал ба нөхцөл байдлын хүчин зүйлүүдийг харгалзан үзээрэй. Хуурай хүйтэн агаартай харьцуулахад чийглэг дулаан агаарт үнэрүүд илүү хүчтэй тархдаг. Зөөлөн үнэрүүд хаа ч зохимжтой, тэгвэл хурц ханасан үнэрүүд нь офис эсвэл наранд шарлагын газарт төдийлөн зохимжтой биш. Харин амрагийн болзоонд явах үед эдгээр үнэр анхаарал татна.

Дүрэм 5. Үнэр сонгох үйл явцыг таашаал болгон хувиргаарай. Үнэрийг сонгох амархан бус ажиллагаанд сэтгэл санаа өөдрөг байх нь – хамгийн сайн зөвлөгч мөн.

Захиалга хүргэх

Захиалга хүргэх

Таны захиалга баталгаажсаны дараа бид 1-2 хоногийн дотор хүргэнэ.

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийн нөхцөл

Төлбөрийг бүрэн шилжүүлснээр захиалга баталгаажна. Та гүйлгээний утга дээр захиалгын код, утасны дугаараа бичээрэй.

Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтийн нөхцөл

Та бараагаа сонгоод ҮНЭГҮЙ хүргүүлээд аваарай.